“АЛТАН ХУЛГАНА-2017” НААДАМ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
ganbii

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургууль болон Компьютер график дизайны оюутнуудын WHIZZ клубээс жил бүр улсын хэмжээнд зохион байгуулдаг “АЛТАН ХУЛГАНА 2017 дизайны экспо наадмыг 2017 оны 05-р сарын 06, 07-ны өдрүүдэд ХҮННҮ МОЛЛ–д СУИС, Бид монгол агуулга ТББ-тай хамтран зохион байгууллаа.

Энэ жилийн наадмын онцлог нь “Дизайны тулгамдсан асуудал” сэдэвтэй эрдэм шинжилгээний хурал, Бидний соёл сэдэвтэйгээр дизайны шилдэг бүтээлийн уралдаан, ДИЗАЙНЫ ЭКСПО байлаа.

1_22_2

Мөн уг наадамд бүтээлээр оролцсон ШУТИС-ийн ҮТС, ШУТИС-ийн БАС, СУИС-ийн РТМУС, СУИС-ийн ДДУС, МУБИС, ХУИС, СИТИ их сургууль, ИЗОУИС, ҮУПТК сургуулиуд өөрсдийн дизайны чиглэлийн сургалтын хөтөлбөрийн онцлог давуу талыг танилцуулсан бөгөөд ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн Дизайны салбарын Inspiration, Whizz, Flair, D-Art, Pro-Art, Holz клубууд өөрсдийн үйл ажиллагаа, онцлог, уран бүтээлийг танилцуулан оролцов.

                                                                                                          

Дизайны мэргэжлээр сурч буй оюутнуудын чөлөөт сэтгэлгээ, уран бүтээлийн онцлогийг харуулах, бүтээлч хандлагыг дэмжих, дизайныг тодорхойлсон бодлого концепцийг нийтэд түгээх, сургалтын онцлогийг таниулах зорилготой тус арга хэмжээнд 7 сургуулийн 40 гаруй багш нарын удирдлаган дор нийт 271 оюутны 153 бүтээл ирсэнээс,

  1. Эрдэм шинжилгээний хуралд 39 оюутны 29 илтгэл
  2. Визуаль коммуникейшн дизайн хэсэгт 154 оюутны 96 бүтээл
  3. Интерьер экстерьер хэсэгт 59 оюутны 12 бүтээл
  4. Эдэлхүүний дизайн хэсэгт 19 оюутны 17 бүтээл оролцож багш нар, оюутан залуус, тэдний гэр бүлийхэн, сонирхогчид зэрэг 30000 гаруй оролцогч, зочид хүрэлцэн ирсэн юм.

Уг наадамд оролцсон оюутан залуус өөрсдийн сурсан мэдсэнээ Хүннү моллд хурсан олонд танилцуулж хөрөг зураг, калиграфи, крамек эдлэл, нүүрэн дээр зурах гэх мэт үйлчилгээг үзүүлсэн юм.

3_34_2

Энэхүү наадамд “Бид монгол агуулга” ТББ-ын дизайнер залуучууд өөрсдийн туршлагаас хуваалцаж ирээдүйн залгамж халаа болсон оюутан залуусд

  1. Тайпографи – Б.Отгонбадрах (СББ компаний дизайнер)
  2. Брэндинг – О.Одонболд (Brainstorm компаний дизайнер), Б.Тамир (СББ компаний дизайнер)
  3. Гэрэл зураг – Л.Мөнх-Эрдэнэ (БМА ТББ), Б.Тамир (СББ компаний дизайнер), М.Ганзориг (Урлан студи)
  4. Вэб утасны апплекейшны дизайн – Г.Эрдэнэбаатар (Bemost студи)
  5. Интерьер, экстерьер – Ц.Тамир (БМА ТББ)
  6. Дижитал арт – Б.Ариунболд (Юнител компаний дизайнер) Г.Даваасүрэн (Мобиком компаний дизайнер)
  7. Анимаци – Г.Нямбаяр (Каталист студи)
  8. Өв соёл – Н.Идэш (Brainstorm компаний дизайнер) сэдвүүдээр лекц уншиж оюутан залуусын дунд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

56

  1. “Дизайны тулгамдсан асуудал” эрдэм шинжилгээний хурал 2016 оны 5-р сарын 03-нд 11:00 цагт ШУТИС-Е-нээлттэй институтийн 405 тоот хурлын зааланд илтгэлүүдээ хэлэлцэж шилдэг бүтээлээ шалгаруулав.

         Шүүгчээр Сити ИС-ДС График дизайны салбарын эрхлэгч Э.Энхтүвшин, СУИС-ДДУС График дизайны тэнхимийн багш Ш.Мандалмаа, ШУТИС-ҮТС Дизайны салбарын профессор Д.Түмэнболд, Дизайны              тэнхимийн дэд профессор Б.Сэргэлэн, Д.Дамдинсүрэн, дизайны салбарын ахлах багш Б.Отгончимэг, Ч.Давааням, Б.Мэндсайхан, багш А.Цэрэндулам нар ажиллаа.

         Хуралд нийт 29 эрдэм шинжилгээний өгүүлэл ирснээс Редакцийн зөвлөл уншиж танилцаж магистр бакалаврын 17 эрдэм шинжилгээний өгүүлэлийг шалгаруулан илтгэл хэлэлцүүлэхээр шалгаруулсан            бөгөөд шилдэг бүтээлээр ШУТИС-ҮТС-ийн ахлах багш Б.Мэндсайханы удирдсан КГД-IV курсын оюутнууд болох Б.Тогтохтөр Б.Хоролсүрэн Л.Анхбаяр нарын "Хийсвэр бодит орчин ашиглан түүхийн                мэдлэг олгох хичээл" бүтээл Тэргүүн байр эзэлсэн.

78

  1. “Алтан хулгана” наадмын “Visual communication” номинацийн шүүгчээр дизайнер Ж.Бямбабаатар, “Brainstorm” ХХК-ний дизайнер Д.Одонболд, Н.Идэш, “Урлан” студийн график дизайнер, зурагчин Г.Ганзориг, “СББ” компаний дизайнер Б.Отгонбадрах, “Мобиком” компаний дизайнер Г.Даваасүрэн, “Монгол контент” ХХК-ний дизайнер А.Анхбаяр, ШУТИС-ҮТС Дизайны салбарын багш О.Гантулга, “Интерьер, экстерьерын дизайн” номинацийн шүүгчээр “BBO” ХХК-ний захирал Б.Батсайхан, Барилга, хот төлөвлөлтийн хэлтэсийн дарга Т.Ганзориг, “Idart” компаний захирал Б.Ариунболор, Таван орд ХХК-ний захирал Д.Батсайхан ШУТИС-ҮТС дизайны салбарын багш О.Гантулга, “Эдэлхүүний дизайн” номинацийн шүүгчээр дизайнер Д.Эрдэнэбат, “Extrude construction” ХХК-ний захирал У.Батмөнх, “Уран холболт” ХХК-ний дизайнер Д.Энхсайхан, ШУТИС-ҮТС ахлах багш Ч.Давааням ШУТИС-ҮТС Дизайны салбарын багш О.Гантулга нар тус тус ажиллаа.

910

11

Уг наадмаас шалгаран, шагнал авсан шилдэг бүтээлүүдийг танилцуулбал:

 

  • ГРАН ПРИ шагналаар “Халх гол” багийн “Халх гол 1939” бүтээл
  • “Эдэлхүүний дизайн” номинацийн Тоглоомын дизайны шилдэг бүтээлээр Сити ИС-ийн Нүүдэлчин багийн Хөсөгбүтээл
  • “Эдэлхүүний дизайн” номинацийн Тавилгын дизайны шилдэг бүтээлээр ШУТИС-ҮТС ҮД-4 курсын оюутан Е.Оргилын “Стиз” бүтээл
  • “Интерьер, экстерьерын дизайн” номинацийн Интерьер төлөвлөлтийн шилдэг бүтээлээр ШУТИС-ҮТС ҮД-3 курсын Flair багийн “Тавалжин цогцолбор” бүтээл
  • “Интерьер, экстерьерын дизайн” номинацийн Экстерьер төлөвлөлтийн шилдэг бүтээлээр ШУТИС-ҮТС ҮД-3 курсын Агар багийн “Байгалийн түүхийн музей” бүтээл
  • “Visual communication” номинацийн Ном сэтгүүлийн дизайны шилдэг бүтээлээр ШУТИС-ҮТС КГД-3 курсын оюутан А.Болор-Эрдэнийн “Зөн” бүтээл
  • “Visual communication” номинацийн Вэб болон программын дизайны шилдэг бүтээлээр ШУТИС-ҮТС КГД-4 курсын Nation багийн “Нүүдэлчин угсаатны соёл” бүтээл
  • “Visual communication” номинацийн Видео арт дизайны шилдэг бүтээлээр ШУТИС-ҮТС КГД-4 курсын Golden crew багийн “Алтан говь” бүтээл
  • “Visual communication” номинацийн Бүтээгдэхүүний гэрэл зургийн шилдэг бүтээлээр СУИС-РТМУИС 2 курсын оюутан О.Болорсувдын “I berry бүтээл
  • “Visual communication” номинацийн Сурталчилгааны зурагт хуудасны шилдэг бүтээлээр ШУТИС-ҮТС КГД-3 курсын Чандмань багийн “Соёлыг дэлгэрүүлэгч” бүтээл
  • “Visual communication” номинацийн Дижитал арт дизайны шилдэг бүтээлээр СУИС-ДДУС 3 курсын оюутан Б.Батзолбоогийн “Өв” бүтээл
  • “Visual communication” номинацийн Комик номны шилдэг бүтээлээр ҮУПТК-ийн оюутан А.Хангайгийн “Санаанд оромгүй аялал” бүтээл
  • “Visual communication” номинацийн Богино хэмжээний киноны шилдэг бүтээлээр МУБИС-УБТС 4 курсын оюутан н.Сэндаяагийн “Сэндаяа” бүтээл
  • “Visual communication” номинацийн Брэнд дизайны шилдэг бүтээлээр ШУТИС-ҮТС КГД-4 курсын оюутан Б.Балдандоржийн “Загварчлал” бүтээл
  • “Visual communication” номинацийн Дүрийн шийдлийн шилдэг бүтээлээр ШУТАС 12 ангийн оюутан П.Оч-Эрдэнийн “Дагина” бүтээл
  • “Visual communication” номинацийн Тоглоомын дизайны шилдэг бүтээлээр ШУТИС-ҮТС КГД-4 курсын Ангууч багийн “Сахиусны ангууч” бүтээл
  • “Visual communication” номинацийн Анимаци дизайны шилдэг бүтээлээр СитиИС-ийн Key frame багийн “Зохиогүй чимэг” бүтээл
  • Wacom tablet дээрх зургийн тэмцээнд ШУТИС-ҮТС КГД-3 курсын оюутан н.Мөнгөнцэцэг
  • Шилдэг удирдагч багшаар ҮУПТК-ийн багш Л.Амарсанаа
  • Шилдэг залуу багшаар СУИС-ийн график дизайны багш Б.Болормаа

Энэхүү наадамд идэвхитэй оролцсон эрхэм хүндэт оюутнууд, удирдаж ажилласан эрхэм хүндэт багш нар та бүхэндээ сурлага, уран бүтээлийн улам их амжилт гаргахыг хүсэн ерөөж ирэх жилийн наадамдаа УУЛЗАХЫН ЕРӨӨЛИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ.

“Алтан хулгана 2018” дизайны экспо – ийн сэдэв нь “Ирээдүйн нүүдэл” сэдвийн дор болохоор шүүгчдийн бүрэлдэхүүн хуралдаж шийдвэрлэлээ.

                                      ШУТИС-ийн ҮТС-ийн захиргаа

                                                   2017-05-10

 

LATEST NEWS

news


MORE NEWS