- Дадлага сургуулийн зорилго:
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх хүрээнд сургуулийн багш, ажилчид, оюутнуудад гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлагыг эзэмшүүлэхэд оршино.
- Дадлага сургуульд оролцох бүрэлдэхүүн:
-ҮТС-ийн захиргаа
-Дизайны салбарын багш, ажилтан, оюутнууд
-Текстил судлалын салбарын багш, ажилтан, оюутнууд
- Коосэн сургуулийн багш, ажилтан, оюутнууд
-Ахлах сургуулийн багш, ажилтан,
- Дадлага сургууль зохион байгуулах байгууллага:
Нийслэлийн Онцгой байдлын газар
Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс
ҮТС-ийн хичээлийн 4 дүгээр байр
Коосэн сургууль
Ахлах сургууль
- Дадлага сургууль явуулах хугацаа: 2018 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 16.00 цагт эхэлнэ.
- Цугларах газар: Бага тойруу, зогсоолын талбай
- Олж авах мэдлэг дадлага:
а. Зарлан мэдээлэх дохиогоор ажиллах чадвар эзэмшүүлэх
б. Багш, ажилчид, оюутнуудад зарлан мэдээлэл хүргэх
в. Газар хөдлөлтийн эхний доргилт мэдрэгдэхэд өрөөн доторхи аюулгүй байрлалыг эзэлж өөрийгөө хамгаалах, аюул бүхий барилга, объектоос гарч аюулгүй талбайд байрлах дадлагыг эзэмшүүлнэ. Энэхүү дадлагыг эзэмшихийн тулд дараах зарчмыг мөрдөнө. Үүнд:
- -Барилга дотор байгаа үед өрөөний аюулгүй байрлалыг эзэлж өөрийгөө хамгаалах аргад суралцах: “Суу-нуугд-Хүлээ” зарчмыг хүн бүрт ойлгуулах
- -Эхний доргио буюу хонх дуугарах мөчид газар хөдлөлтөнд өртсөн барилга объектоос гарч аюулгүй талбайд байрших мэдлэг дадлагыг эзэмшүүлнэ. Аюулгүй талбайд гарах үед: ”Гүйхгүй-Ярихгүй-Түлхэхгүй-Буцахгүй” зарчмыг хүн бүрт ойлгуулах
- -Аюулгүй талбайд бүртгэх: Багш нар оюутнуудыг анги бүлгээр нь бүртгэх ажиллагаа явуулах дадлага эзэмшүүлэх /Салбарын эрхлэгч нар, анги хариуцсан багш нар/
- ҮТС-ийн хичээлийн 4 дүгээр байрны дэд захирал, салбарын эрхлэгч, дарга нар тухайн байранд дадлага хийсэн тухай тайлан бичиж, зургаар баталгаажуулан байр ашиглалт хариуцсан менежерт нэгтгэн Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэст 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 10:00 цагт явуулна.
- Дадлага сургуулийн явцад дундын хянагчаар Онцгой байдлын хэлтсээс ГХБББХ ахлах мэргэжилтэн ________________________________ /_____________________/ ажиллана.