МИЦУБИШИ САН
ganbii

БуХС-ийн ахлах багш Ю.Болдбаатарын “АВРОРА-16” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 3-10-ны өдрүүдэд гарч байна. Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ өчигдөр Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд болж гэр бүл, хамт олон, найз нөхөд нь оролцлоо. Нээлтийн ажиллагааны үеэр Ю.Болдбаатар багшид ШУТИС-ийн ректорын зөвлөлөөс талархал ирүүлснийг Захиргаа, мониторингийн газрын дарга Л.Пүрэв танилцуулж гардуулан өглөө. БуХС-ийн ахлах багш Ю.Болдбаатар нь Монгол Улсад гэрэл зургийн урлаг үүсч хөгжсөний 80 жилийн ойн хүрээнд өөрийн өвөрмөц өнгө төрх бүхий “АВРОРА-16” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэнгээ гаргаж үзэгч олонд дэлгэн харуулж буй юм. Тус үзэсгэлэн энэ сарын 10-ны өдрийг хүртэл урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд гаргах тул эрдэмтэн багш, оюутан залуучуудыг очиж үзэхийг урьж байна.

LATEST NEWS

news


MORE NEWS