2018/2019 оны хичээлийн жилийн намрын улирлын магистрантурын сургалтанд элсэлт авна
ganbii

Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн магистрантурын  сургалтанд элсэх хүсэлтэй хүмүүсийг бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албанд 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 09 дүгээр  сарын 07-ны өдрүүдэд  бүртгэнэ.

Магистрантурт элсэгчдээс гадаад хэлний  (орос, англи хэл) болон мэргэжлийн шалгалт авна.

Магистрантурт элсэн суралцах хүсэлтэй хүмүүс дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд:

  • Цахим үнэмлэхний хуулбар
  • Бакалаврын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар  
  • Бакалаврын диплом (эх хувь)
  • 3х4 харьцаатай цээж зураг (2 хувь)
  • Бүртгэлийн хураамж 10000₮ (Хаан банк дахь 5431012534 тоот дансанд тушаасан төлбөрийн баримт)

Жич: Магистрантурын сургалтанд шинээр элсэгчдээс авах элсэлтийн шалгалтын хуваарь
09 сарын 08 11:00 Гадаад хэл

09 сарын 10 11:00 Мэргэжлийн шалгалт

Элсэлт авах Мэргэжлийн чиглэл /Хөтөлбөр/-ийн нэрсийн жагсаалт татаж үзэх

LATEST NEWS

news


MORE NEWS