ШУТИС болон Австрийн Венийн Техникийн их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд тус сургуулийн магистрант Julian Ebner нь Хүнс Судлалын Эрдэм Шинжилгээний Төвд 2 сарын хугацаатайгаар судалгааны дадлагыг амжилттай хийж гүйцэтгэв. Дадлагын хугацаанд тус төвийн судалгаа, шинжилгээний ажилд оролцохоос гадна илтгэл хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож хамтарсан судалгаа хийв. Судалгаанд суурилсан их сургууль болох зорилгын хүрээнд ISO 17025 олон улсын стандартын шаардлага хангасан лабораторид гадаадын судлаач оюутанг ХСЭШТ-ийн хамт олон амжилттайгаар судалгааны дадлагыг хамгаалуулав. Julian Ebner нь АНУ-ийн Agilent Technologies компанийн үйлдвэрлэсэн өндөр идэвхит шингэний хроматограф (HPLC, Agilent, Infinity 1260), Microplate reader/Plate reader-BMG LABTECH зэрэг шинжилгээний багажуудын судалгаа, шинжилгээний арга аргачлалд суралцахаас гадна олон улсын жишигт нийцсэн судалгааны хамтын ажлыг эхлүүлэх алхам болсон.