2018 оны 11 сарын 08-нд ШУТИС-ҮТС-Хүнсний чиглэл-ээр суралцаж буй оюутнуудын дунд “Шилжин явах алтан цом”-ын төлөөх спортын 2 төрөлт тэмцээн болж өндөрлөлөө. Спортын арга хэмжээний хүрээнд хүнсний салбарын 1-5-р курсын оюутнууд сагсан бөмбөг, гар бөмбөг гэсэн спортын 2 төрлөөр өрсөлдөж идэвхитэй оролцлоо. Тэмцээнийг нээж “IB-Biotechnology”-ийн клубын зөвлөх багш С.Дэлгэрмаа, “Арга билэг”клубын зөвлөх багш Х.Мөнхзаяа үг хэлж, тамирчдад амжилт хүслээ. Тэмцээний үр дүнг төрөл тус бүрээр үзүүлбэл:
Эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд:
1-р байр: Э.Бишрэлт ахлагчтай "ХҮҮТИ-II" баг
2-р байр: Э.Мөнхсайхан ахлагчтай "ХҮҮТИ-IV" баг
3-р байр: Ч.Гантөгөлдөр ахлагчтай "Бүргэдүүд" баг
Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд:
1-р байр: Г.Оргилмаа ахлагчтай "ХҮҮТИ-IV" баг
2-р байр: Б.Ууганцэцэг ахлагчтай "IB" клуб
3-р байр: Б.Нарнаа ахлагчтай "ХЧАБ" баг
Эрэгтэйчүүдийн гар бөмбөгийн төрөлд:
1-р байр: А.Баасанбат ахлагчтай "ХҮҮТИ-IV" баг
2-р байр: Б.Зууннаст ахлагчтай "ХҮМА-II" баг
3-р байр: О.Цэрэн ахлагчтай "ХЧАБ" баг
Эмэгтэйчүүдийн гар бөмбөгийн төрөлд:
1-р байр: Г.Дөлгөөн ахлагчтай "ХҮТИ-IV" баг
2-р байр: О.Мөнхзул ахлагчтай "IB" баг
3-р байр: Б.Баасансүрэн ахлагчтай
3-р байр: Б.Баасансүрэн ахлагчтай "ХҮТИ-II" багууд амжилттай оролцож тэргүүн болон дэд, гутгаар байруудад шалгарч, медаль, мөнгөн шагналаар шагнагдлаа.Багийн дүнгээр Э.Мөнхсайхан ахлагчтай Хоол Үйлдвэрлэл Үйлчилгээний Технологи Инженерчлэлийн салбарын оюутнууд тэргүүн байрыг эзэлж, шилжин явах Алтан цомын эзнээр тодорлоо.