ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Биотехнологи, шим тэжээлийн салбараас 2019 оны 03 дугаар 22-ны өдөр “Биотехнологи бидний амьдралд-2019” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах тул сургуулийнхаа биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй 2-4 р дамжааны судлаач-оюутнуудаа өргөнөөр оролцуулна уу.
Оюутны эрдэм шинжилгээний бага хурлын удирдамжийг та бүхэнд хүргүүлж байна. Энэхүү удирдамжинд нийцүүлэн судлаач-оюутнуудын бүтээлийг эрдмийн бүтээл хэлбэрээр бэлтгүүлж, 2019 оны 03 дугаар 10-ны дотор манай сургуулийн Биотехнологи шим тэжээлийн салбарт ирүүлэх талаар зохих арга хэмжээ авахыг хүсье.
“Биотехнологи бидний амьдралд - 2019” оюутны эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж