ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулиас багшийн хөгжлийг дэмжих ажлын хүрээнд ҮТС-ийн нийт 80 багшийг хамруулсан “CDIO сургалтын арга зүйн I, II түвшин”-ий сургалтыг 2016 оны 01 сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтанд хамрагдсан багш нар “Дэлхий нийтийн инженерийн боловсролын шинэчлэлийн чиг хандлага болох ажил олгогчдын эрэлтэд нийцсэн цогц чадамжтай мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийг боловсруулах CDIO-ийн арга зүй”-тэй танилцаж, Сингапурын Политехникийн сургуулийн багш нарын заах арга зүйн туршлагыг судлан, өөрсдийн боловсруулсан хөтөлбөрүүд дээр анализ хийв. Сургалтын явцад МехТС-ийн сургуулийн багш Р.Найдандорж, ХШУС-ийн багш Б.Одонтуяа нар ирж туршлагаа хуваалцав. Сургалтанд оролцсон болон сургалтыг зохион байгуулсан нийт багш нартаа талархал илэрхийлэн, та бүхнийг сурсан мэдсэн зүйлээ сургалтанд хэрэглэж, цаашид улам хичээнгүйлэн ажиллахыг хүсье.