3-р сарын 27, 28-ны өдрүүдэд бүтээлч оюутнуудын “Про Арте” клубын залуус “Урлаг, Дизайн, Архитектур” форумыг “Соёл урлаг, боловсролын хамтын ажиллагаа” ТББ, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургууль, Монголын Уран зургийн галлерейн дэмжлэгтэйгээр зохион байгууллаа. Форумын хүрээнд эрдэм шинжилгээний хурал, лекц, воркшоп, оюутны бүтээлийн үзэсгэлэн зохион байгуулагдсан бөгөөд эрдэм шинжилгээний хуралд нийт 12 оюутан өөрсдийн судалгаагаа танилцуулан хэлэлцүүлснээс В.Даваадолжин “Домгийн сэтгэлгээ хүүхдийн хүмүүжилд” сэдвээр тэргүүн байрыг эзлэв. Харин Монголын уран зургийн галлерейд хоёр өдрийн турш нээлттэй толилуулагдсан үзэсгэлэнг 350 орчим үзэгч оролцсон бөгөөд, Ц. Ануужин бүтээсэн цүнх, гуталны загвараар, О.Анужаргалын натюрморт үзэгчдийн санал хураалтаар шалгаран шагнал хүртлээ. Үйл ажиллагааны үеээр мөн ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн салбарын эрхлэгч, дэд профессор, урлаг судлалын ухааны доктор Д. Түмэнболд “Бүтээхүй” воркшоп, Анима сургуулийн багш, урлаг судлаач М. Амина “Бүтээл төрөх агшин” лекцийг оюутан залууст орж, мэдлэг туршагаасаа хуваалцлаа. Иллюстратор зураач Э.Түвшинтөр “Дүр бүтээхүй” мастер классыг явуулан, дүр хэрхэн бий болдог талаар 80 орчим оролцогчидтой хуваалцсаны хамгийн бага оролцогчид нь 6, 8 настай багачууд байлаа.