Хүнсний үйлдвэрүүдийн дэргэдэх лабораториудын мэргэшсэн шинжээч бэлтгэх сургалт зохион байгуулагдлаа
ganbii

ҮТСургуулийн Биотехнологи, шим тэжээлийн тэмхим, Хүнс судлалын эрдэм шинжилгээний төв хамтран Хүнсний үйлдвэрүүдийн дэргэдэх лабораториудын мэргэшсэн шинжээч нарт зориулсан сургалтыг орчин үеийн өндөр мэдрэмжит багаж тоног төхөөрөмжинд тулгуурлан шинжилгээний арга зүй эзэмшүүлэх, лабораторийн чанарын удирдлагын тогтолцоо, дотоод аудит хийхэд дагаж мөрдөх баримт бичгийн хяналтын талаар дадал олгох зорилготойгоор 2016 оны 1-р сарын 25-наас 27-ний хооронд Хүнс Судлалын Эрдэм Шинжилгээний Төвийн лабораторит амжилттай зохион байгуулав.  

Сургалтанд “ТЭСО” ХХК, “Витафит” ХХК, “Ажигана” ХХК, “Атар Өргөө” ХХК, “Траст Трейд” ХХЗ, “MSC Coca Cola” “АЛКО” групп, “Жем Хужирт” ХХК, Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лаборатори, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, ҮТС зэрэг 10 гаруй томоохон үйлдвэрүүд, хүрээлэн, сургуулийн лабораториудын эрхлэгч, чанарын менежер, шинжээч нийт 25 хүн хамрагдав. 

Хүнс судлалын эрдэм шинжилгээний төвд хими, микробиологи, молекул биологийн өндөр мэдрэмжит багаж төхөөрөмжийн / PCR, ELISA, HPLC/ онолын үндэслэл, ажиллуулах арга аргачлалын талаарх мэдлэг, дадал олгосон нь сургалтанд оролцогчдын талархалыг хүлээв.

Энэхүү сургалт нь сургууль үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх, хамтран ажиллах, онолын мэдлэг, практик үйл ажиллагааг уялдуулахад чухал ач холбогдолтой сургалт боллоо гэж зохион байгуулагчдын зүгээс үзэж байна.   

 

 

Нийт оролцогчид болон сургагч багш нартаа  цаашдын ажилд тань өндөр амжилт хүсье.

Биотехнологи, шим тэжээлийн салбар, Хүнс судлалын Эрдэм Шинжилгээний Төв

 

 

 

LATEST NEWS

news


MORE NEWS