ҮТС-ийн оюутнууд ШУТИС-ийн байгуулагдсны түүхт 60 жилийн ойдоо Олон Улсын Оюутны Эрдэм Шинжилгээний хуралд тэргүүлж бэлэг барьлаа
ganbii

ОХУ-ын Буриад улсын Улаан-Үүд хотод 05-р сарын 06-аас 05-р сарын 07-ны өдрүүдэд ОХУ-ын Дорнод Сибирийн Технологи, Удирдлагын Их сургууль (Восточно Сибирский государственный университет технологий и управления) Буряд улсын Хөдөө аж ахуйн академи, Хятад улсын Сичуаны Их сургууль, Монгол улсын Шинжлэх Ухаан, Технологийн Сургууль, Урлах эрдмийн дээд сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн хамтарсан “Технологии и дизайн в легкой  промышленности. Охрана окружающей среды” сэдэвт олон улсын оюутнуудын онол-практикийн  7 дугаар конференци  амжилттай зохион байгуулагдлаа.

Уг конференцийн үйл ажиллагаанд ШУТИС-ийг төлөөлж ҮТС-ийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбарын 10 оюутан 6 илтгэлээр     амжилттай оролцоод ирлээ.

Тус хурлын хүрээнд Оросын холбооны улс, Монгол улс, Хятад улсын 6 их, дээд сургуулийн оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл болох 22 үндсэн илтгэл, 16 постер илтгэлийг хэлэлцүүлснээс дараах илтгэлүүд тэргүүн, дэд, гутгаар байруудад тус тус шалгарлаа.

Тэргүүн байранд; “Designing mini-CNC machine for laser engraving on the leather”- ШУТИС-ийн Хөнгөн үйлдвэрлэлийн машин тоног төхөөрөмж II анги Н.Бадамгарав, А.Лхагвацэнд,  (Удирдагч багш: Д.Пүрэвмагнай /M.sc/ Э.Оюунзаяа /Ph.D/)

Дэд байранд; “Пути внедрения новых идей дизайна и технологии в создании спортивной обуви” -Урлах эрдмийн дээд сургууль III ангийн оюутан С.Даваажамц (Удирдагч багш: А. Тунгалаг)

 

Дэд байранд;  Polyurethane Leather coating Functionalized by isoborneol acrylate with enhanced antimicrobial property” -Сичуан их сургуулийн оюутан Вү Жи,  (Удирдагч багш: проф Лин В)

3-р байранд;  Болезни сельскохозяйственных животных, сопровождающиеся ухудшением качества кожевенного сырья"- Буряд улсын Хөдөө аж ахуйн академийн оюутан О. З Ринчинов. (Удирдагч багш: проф Муруева Г.Б)

3-р байранд;  “Исследование влияния природы консервантов на степень обсеменения белкового гидролизата, полученного из отходов рыбного производства” - Дорнод Сибирийн Технологи, Удирдлагын Их сургуулийн оюутан Балданов Н.В (Удирдагч багш: проф Шалбуев Д.В., асп. Дерябин М.А)

 

Тэргүүн байрын шагналт Хөнгөн үйлдвэрлэлийн машин тоног төхөөрөмж II анги Н.Бадамгарав, А.Лхагвацэнд нар

LATEST NEWS

news


MORE NEWS