2019-2020 оны хичээлийн жилд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт шинээр захиалах, сунгах хүсэлтэй оюутнууд 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 08 дугаар сарын 30-ны дотор бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албанд дараах бичиг баримтыг бүрдүүлэн өгнө үү.
- Цахим төлбөрийн карт шинээр захиалах
- Цахим төлбөрийн карт захиалах мэдүүлэг http://must.edu.mn/mn/niitiin-teevrina-honglolt/ татаж бөглөх;
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Оршин суугаа болон түр оршин суугаа газрын тодорхойлолт
- Төлбөр төлсөн баримт / УБСК-ийн Худалдаа хөгжлийн банкны 475014869 тоот дансанд 3600 төгрөгийг тушаана/
- Цахим төлбөрийн карт сунгуулах
2018-2019 оны хичээлийн жилд болон түүнээс өмнө нийтийн тээврээр хөнгөлөлттэй үнээр зорчих цахим төлбөрийн карт авсан. 2019-2020 оныоны хичээлийн жилд дахин ашиглах нөхцөлийг хангасан оюутнуудын картыг сунгана.
- Цахим төлбөрийн карт;
- Төлбөр төлсөн баримт /УБСК-ийн Худалдаа хөгжлийн банкны 475016875 тоот дансанд 1000 төгрөгийг тушаана/
- Цахим төлбөрийн карт дахин авах, хөнгөлөлттэй зорчих эрхийг сунгуулах
2018-2019 оны хичээлийн жилд болон түүнээс өмнө нийтийн тээврээр хөнгөлөлттэй үнээр зорчих цахим төлбөрийн карт аваад хаяж үрэгдүүлсэн, хугалж гэмтээсэн оюутнууд 2019-2020 оны хичээлийн жилд дахин картзахиална.
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- Оршин суугаа болон түр оршин суугаа газрын тодорхойлолт;
- Төлбөр төлсөн баримт / УБСК-ийн Төрийн банкны 105700523235 тоот дансанд цахим төлбөрийн карт дахин авахдаа картын төлбөр 3600+1000 /картын үнэ+сунгалт/ төгрөгийг тушаана/
ОЮУТНЫ СОЁЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА