Монгол улсад Ойн салбарын дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж байгаа их дээд сургуулиудын оюутнуудын дунд хоёр жил тутамд мэргэжлийн олимпиад тодорхой сэдвээр зохион байгуулагддаг уламжлалтай. Энэ удаагийн олимпиадыг “Ой судлал, ойжуулалт-2015” сэдвээр МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль хариуцан зохион явуулж МУИС, ШУТИС, ХААИС, Дархан хотын ХААИС, Олон улсын Улаанбаатар их сургуулийн “Ойн үйлдвэрлэлийн техник, технологи” хөтөлбөрөөр суралцаж байгаа оюутнуудын 8 баг оролцож ур чадвар, мэдлэгээрээ өрсөлдөв.
Багийн дүнгээр МУИС-ийн 1-р баг түрүүлж ШУТИС, ҮТС-ийн Ой модны үйлдвэрлэлийн технологийн салбарын оюутнуудын “Ногоон дэлхий” баг 3-р байр эзэллээ.
Мөн ШУТИС-иас Тусгай байрын шагналыг “Ойн инженер”-ын 4-р курсын оюутан Ц.Болдсайхан, ганцаарчилсан гишүүний 2-р байрыг “Ойн инженер”-ын 5-р курсын оюутан Ж.Мөнх-Эрдэнэ нар эзлэв.
Энэхүү олимпиадыг 2016 онд хариуцан зохион байгуулах бухиаг Олон улсын Улаанбаатар их сургууль хүлээн авлаа.