Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбарын ээлжит профессорын багийн семинар боллоо
ganbii

ҮТС-ийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбар, Блю Скай Кашемир ХХК-тай хамтран 2019 оны 11-р сарын 28-нд профессор, багш оюутнуудад зориулсан үйлдвэртэй танилцах өдөрлөг, профессорын багийн семинарыг зохион байгууллаа.

Уг өдөрлөг семинарт ҮТС-ийн ХҮТИС-ийн 8 багш, нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи, Нэхмэлийн хими технологи, Хувцас үйлдвэрлэлийн технологи загвар зохион бүтээлийн ангийн  30 гаруй оюутнууд хамрагдлаа.

Блью скай кашемир ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Одгэрэл, Будах ээрэх үйлдвэрийн дарга Д. Мөнхтуяа, Нэхэх үйлдвэрлэлийн дарга Д. Цээсүрэн нар  уулзалтын үеээр оюутнуудыг үйлдвэрлэлийн шат дамжлагуудтай танилцуулж, 2008 оноос өнөөг хүртэл барилга байгууламж болон үйлдвэрлэлийн дотоод үйл ажиллагаанд нэвтрүүлсэн шинэчлэлт өөрчлөлт ололт амжилтуудаа хуваалцаж, оюутнуудад цалинтай дадлага хийх болон бусад боломжуудаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Мөн ахлах багш доктор (Ph.D)Р. Бадмаанямбуу  үйлдвэрийн инженер техникийн ажилтнууд, манай оюутнуудад Чанарын баталгаажуулалт, олон улсын лаборатори, сорилт шинжилгээ талаар сонирхолтой илтгэл тавьсан нь үр дүнтэй сургалт байлаа.


Оюутнуудын хувьд сурах хүсэл эрмэлзлийг улам бүр нэмэгдүүлсэн үйлдвэр болон сургуулийн хамтын ажиллагааг бэхжүүлсэн үйл ажиллагаа болж өндөрлөлөө.

Мэдээллийн эхийг бэлтгэсэн: ХҮТИС

LATEST NEWS

news


MORE NEWS