“ШУТИС-ийн Ректорын нэрэмжит тэтгэлэг олгох журам”-ын дагуу шилдэг элсэгч оюутныг шалгаруулж тэтгэлэг олгоно.
Тэтгэлэгт тавигдах шаардлага
- Бүрэлдэхүүн сургуульд өндөр оноогоор шинээр элсэн орсон суралцагч байх;
- Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн суралцагч байх;
- Монгол улсын тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр элсэн суралцагч байх;
- Олон улсын тэмцээн уралдаанд амжилт гаргасан байх;
Тэтгэлгийн хэмжээ
Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт
- Тэтгэлэг хүссэн өргөдөл
- Тэтгэлгийн анкет https://cloudmis.edu.mn/Studentapp/Login бөглөх
- ЭЕШ батламжийн хуулбар
- Өрхийн орлогыг тодорхойлсон бичиг баримт
- Эссэ /Миний мэргэжил миний сонголт сэдэвт 500 үгэнд А4 цаасанд багтаан бичих/
- EБС-ийн сүүлийн 2 жилийн амжилтын хуулбар
Материал хүлээн авах хугацаа
Материалын файлаар Оюутны cоёл, үйлчилгээний албаны studentservice@must.edu.mn хаягаар 2020 оны 08 дугаар сарын 23-ны дотор ирүүлнэ үү.
ОЮУТНЫ СОЁЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА