"Дэлхийн хүнсний өдөр"-ийг тохиолдуулан Хүнсний инженерчлэлийн салбарын Хүнс үйлдвэрлэлийн технологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудын дунд өдөрлөг зохион байгуулав. Өдөрлөгт 80 гаруй оюутан, салбарын эрхлэгч Э. Энхцэцэг, профессор Я. Алтанцэцэг, ахлах багш О. Гансайхан, багш Ц. Минжмаа, сургалтын мастер Ц. Бямбажаргал, Л. Энхцэцэг нар оролцов.