ШУТИС, ҮТС-ийн багш, ажилтан, оюутнуудын “Их цэвэрлэгээ”-ний товч мэдээлэл
ganbii

 Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх ажлын хүрээнд Үйлдвэрлэлийн Технологийн Сургууль 2016 оны 05-р сарын 14-ны Бямба гаригт захиргаа, аж ахуй болон 4 салбараас нийт 28 багш, 15 ажилтан, 269 оюутан хамруулан доорх газруудад их цэвэрлэгээг зохион байгуулж, зүлэгжүүлэлт, мод тарих ажлыг зохион байгууллаа.

 

  • Захиргаа аж ахуйгаас 2 багш, 15 ажилтан оролцож Баянхошуунд байрлах ҮТС-ийн аж ахуйн складыг цэгцэлж, цэвэрлэсэн.
  • Биотехнологи, шим тэжээлийн салбараас 9 багш, 68 оюутан, Хүнсний инженерчлэлийн салбараас 9 багш, 60 оюутан оролцож ШУТИС-ийн I, II байрны гаднах талбайн хог, хогийн цэгийг цэвэрлэсэн, модны усалгааг хийсэн, нэг төрлийн цэцэг, нэг төрлийн зүлэг тариалж зүлэгжүүлэлт хийсэн.
  • Дизайны салбараас 5 багш, 116 оюутан, Текстил судлалын салбараас 3 багш, 25 оюутан оролцож “Japan town, “Хүннү” хорооллын 1.1 км замын зүлэгжүүлэлтийг цэвэрлэсэн.
  • “Текстилийн үйлдвэрийн технологи” мэргэжлийн 6 багш, 35 оюутан ШУТИС-ийн XI байр Текстил судлалын салбарын анги, танхимд их цэвэрлэгээ хийж, байрны гаднах талбайн хогийг цэвэрлэн, мод усалсан.

 

Салбар

Хамрагдсан

Тайлбар

Багш

Ажилтан

Оюутан

Нийт

1

Захиргаа, аж ахуй

2

15

-

17

Баянхошуунд байрлах складыг цэгцэлж, цэвэрлэсэн

2

Биотехнологи, шим тэжээл

9

-

68

77

ШУТИС-ийн I, II  байрны гаднах талбайн хог цэвэрлэсэн, хогийн цэгийг цэвэрлэсэн, Модны усалгааг хийсэн, нэг төрлийн цэцэг, нэг төрлийн зүлэг тариалж зүлэгжүүлэлт хийсэн.

3

Хүнсний  инженерчлэл

9

-

60

69

ШУТИС-ийн I, II  байрны гаднах талбайн хог цэвэрлэсэн, хогийн цэгийг цэвэрлэсэн, Модны усалгааг хийсэн, нэг төрлийн цэцэг, нэг төрлийн зүлэг тариалж зүлэгжүүлэлт хийсэн.

4

Текстил судлал

3

-

25

28

Дархан цаазат Богд уулын арын замаар Яармагийн гүүрнээс Маршалын гүүр хүртэлх хэсэгт 1.1 км замын чулууг түүж, хог цэвэрлэсэн. Р.Юмжирмаа багштай оюутнууд мод тарьсан.

5

Дизайн

5

-

96+20 /Сайн дураар/

121

Дархан цаазат Богд уулын арын замаар Яармагийн гүүрнээс Маршалын гүүр хүртэлх хэсэгт 1.1 км замын чулууг түүж, хог цэвэрлэсэн.

НИЙТ

28

15

269

312

 

LATEST NEWS

news


MORE NEWS