- (1) Дээрхи вэб сайтаар орж QR код уншигчаар сургуулийнхаа үүдэнд байрлах ШУТИС-ийн гаргасан QR кодыг уншуулах боломжтой.
- (2) Өөрийн QR кодыг үүсгэж сургуулийн үүдэнд байрлах камерт уншуулах боломжтой.
- (3) Мөн өөрийн QR кодыг үүсгэсний дараа Гар утсандаа хадгалж, эсвэл хэвлэн авч интернетийн сүлжээ ашиглахгүйгээр сургуулийнхаа үүдэнд байрлах камерт уншуулах бас боломжтой.
Анхаарах зүйлс:
- Нэвтрэх үед Таны код эсвэл регистрийн дугаар танигдахгүй бол өөрийн харьяа сургуулийн захирлын туслахад хандан UNIMIS-ийн Хүний нөөцийн программд Таны бүртгэл үнэн зөв хийгдсэн эсэхээ хянуулна уу. Жич: Салбар сургуулиудын захирлын туслах UNIMIS-ийн Хүний нөөцийн программыг хариуцан ажилладаг болно.
- ШУТИС-ийн захиргааны албан хаагчид Захиргаа, хүний нөөцийн газрын мэргэжилтнүүдэд хандан бүртгэлээ хянуулах боломжтой.
- Энэхүү бүртгэлд зориулж эхний ээлжинд ШУТИС-ийн 1,2-р байрны үүдэнд утасгүй free Wi-Fi интернетийн сүлжээ байрлуулсан болно.
Энэхүү гарын авлагыг ашиглан сургууль дээр ирэх бүрдээ бүртгүүлэх боломжтой.