Коронавируст батлагдсан халдварын тоо огцом нэмэгдэн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдон мэргэжлийн байгууллагаас ирүүлсэн зөвлөмж, чиглэлийг үндэслэн, ажлын байранд тархсан халдвар хамт олны дунд гарч болох эрсдлээс бүрэн сэргийлэх зорилгоор доорх арга хэмжээг ШУТИС-ийн хэмжээнд авч хэрэгжүүлэхээр ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн шийдвэр 2021 оны 04 сарын 06-ны өдөр гарсан болно. Үүнд:
- Коронавируст халдвар /КОВИД-19/-ын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан мэргэжлийн байгууллагаас ирүүлсэн зөвлөмж, чиглэлийн дагуу хамт олны дунд гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс ШУТИС-ийн хэмжээнд 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 4 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал хичээлийн байруудад хөл хорио тогтоон, хөдөлгөөний хязгаарлалт хийх нь зүйтэй гэж тогтов.
- ШУТИС-ийн хэмжээнд хөл хорио тогтоосон хугацаанд хичээлийн байруудаар орж, гарах хөдөлгөөнийг зогсоох, багш, ажилтнуудыг гэрээсээ цахимаар ажил үүргээ гүйцэтгэхтэй холбоотой зохицуулалт хийх, мэргэжлийн удирдлагаар хангах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг бүрэлдэхүүн сургууль, нэгжийн захирал, дарга нарт үүрэг болгов.
- Коронавируст халдвар эрчимтэй тархаж байгаа энэ цаг үед ШУТИС-ийн нийт багш, ажилтан, оюутан бүр өөрийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалах үүднээс вакциндаа идэвхтэй хамрагдаж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахин, хариуцлагатай байхыг ШУТИС-ийн захирлын зөвлөлөөс уриалав.
Багш, ажилтан, оюутан та бүхнийг холбогдох шийдвэрийг даган мөрдөж, өөрсдийгөө болон бусдыг эрсдлээс хамгаалан ажиллахыг хүсье.
ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны хурлын шийдвэр
ШУТИС-ийн ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР