“Биотехнологи бидний амьдралд-2021” ЕБС-ийн сурагчдын дунд бүтээлийн цахим уралдаан зохион байгууллаа
ganbii

ШУТИС-ийн ҮТС-ийн Биотехнологи, шим тэжээлийн салбараас ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Биотехнологи бидний амьдралд-2021” сэдвээр цахим бүтээлийн уралдаан зохион байгуулсан болно. Уг уралдааны удирдамжийг нийслэл, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудад хүргүүлж ажиллалаа. Энэхүү цахим уралдаанд нийт 6 бүтээл ирсэн. Салбарын мэргэжлийн багш нар бүтээлийг шүүн хэлэлцэж, байр эзлүүлсэн болно. Энэхүү бүтээлд сурагчид хүнсний аюулгүй байдлын талаарх ойлголт, биотехнологийн ололт амжилтуудыг амьдралд хэрхэн ашиглаж буйг оновчтой тайлбарлан харуулсан байна гэж мэргэжлийн эрдэмтэд үзлээ. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг дараах байдлаар байр эзлүүлсэн болно.

2-р байр – 2 бүтээл: “Биотехнологи гэж юу вэ?” /Анужин, Гете дунд сургууль/, “Хөгц мөөгөнцрийн хор уршиг” /Дорноговь аймаг, Сайшанд сумын 3-р сургуулийн 11 А ангийн сурагч М.Бүрэнтунгалаг, Б.Оюунтунгалаг/

3-р байр – 2 бүтээл: “Хүнсний аюулгүй байдал” /Дарханы сагсчид баг, Дархан уул аймаг, 16-р сургуулийн 11 А ангийн сурагчид/, “Биотехнологи: айраг исгэх арга” /Л.Баярмаа, О.Жанцанноров, Э.Тэнгис, Дархан уул аймаг, Цайхун сургуулийн 11 а анги/

Тусгай байр – 2 бүтээл: Gluteеn free /Б.Маргад, С.Баясгалан, Дорноговь, Сайншанд, 3-р сургуулийн 11 б анги/, “Алтан будаа” /Б.Мишээл, Д.Ану, С.Халиунгоо, М.Номин, Дархан уул аймаг, Цайхун сургуулийн 11 анги/.

Бүтээлүүдийг олны хүртээл болгох үүднээс нээлттэй байршуулсан бөгөөд сонирхсон хүмүүс дараах линкээр орж сурагчдын бүтээлтэй танилцах боломжтой.

  1. Биотехнологи бидний амьдралд 2021: Айраг исгэлт

https://youtu.be/Im7hveoHCbc

  1. Биотехнологи бидний амьдралд 2021: Талхны хөгц мөөгөнцөр

https://youtu.be/GUwKk4Lk4o8

  1. Биотехнологи бидний амьдралд 2021: Алтан будаа

https://youtu.be/DA6IKJtGTkY

  1. Биотехнологи бидний амьдралд 2021: Биотехнологи гэж юу вэ?

https://youtu.be/tLSHG-AQE2E

  1. Биотехнологи бидний амьдралд 2021: Глютингүй

https://youtu.be/y7-7gJN6tCg

  1. Биотехнологи бидний амьдралд 2021: Хоол хүнсний аюулгүй байдал

https://youtu.be/rewHFj-TrFI

Сурагчдад зааж, чиглүүлсэн багш нарт талархал илэрхийлье. Та бүхэнд сурлагын өндөр амжилтыг хүсье.

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

БИОТЕХНОЛОГИ, ШИМ ТЭЖЭЭЛИЙН САЛБАР

LATEST NEWS

news


MORE NEWS