ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Биотехнологи, шим тэжээлийн салбараас “Лабораторийн хөдөлмөрийн аюулгүй байдал” сэдэвт сургалтыг 2022 оны 09-р сарын 30-нд зохион байгуулав. Уг сургалтын ХАБ-ын сургагч багш удирдан явууллаа.
Сургалтанд оюутан сурагчид, профессор багш, ажилтан нийт 50 гаруй хүн хамрагдаж, лабораторийн аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар олон зүйл сурч мэдэж авлаа.
ҮР ДҮН: Сургалтаар оюутнууд хими, микробиологийн лабораторит хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрмийг чандлан мөрдөж ажиллах нь хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалахаас гадна гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлэх боломжит аргуудыг мэдэж, цаашид лабораторит ажиллахдаа дагаж мөрдөх боломжтой боллоо.
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ
БИОТЕХНОЛОГИ, ШИМ ТЭЖЭЭЛИЙН САЛБАР