“АРЬС ШИР- СУДАЛГАА, ХӨГЖҮҮЛЭЛТ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ОНОЛ ПРАКТИКИЙН ХУРАЛ амжилттай зохион байгуулагдлаа.
Nyamaa-Odser

“Арьс шир-судалгаа хөгжүүлэлт” сэдэт эрдэм шинжилгээ, онол практикийн хурал 2022 оны 10 сарын 21-ны өдөр “Мишээл экспо”-ийн хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн хурлыг ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуультай хамтран  ХХААХҮЯ-ны Судалгаа Хөгжлийн төв, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, ШУТИС-ийн харъяа Арьс ширний сургалт, судалгаа, инновацийн LEATHUB төв, Хөнгөн үйлдвэрлэлийн судалгаа хөгжлийн хүрээлэн, Хөдөө аж ахуйн их сургуулиуд зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний хурал нь арьс шир боловсруулах болон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт ажиллаж буй инженер, техникийн ажилтнууд, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын судлаачдын боловсруулсан шинэ технологи, инновацийн бүтээгдэхүүнийг нийтэд таниулах, сурталчлах, харилцан туршлага солилцох, хамтарсан судалгаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой байлаа.

Хуралд оролцогсод цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх “Нэгдье” уриалгыг гаргаж оролцогч талуудад зөвлөж хүргүүлэхээр тохиролцов.

LATEST NEWS
MORE