“Дэлхийн чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулж байгаа Өдөрлөгт хүрэлцэн ирнэ үү
Nyamaa-Odser

ЗОРИЛГО:

ШУТИС-ийн багш, ажилчид, оюутнуудыг чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд эрт хамруулснаар уг өвчнөөс урьдчилан сэргийлж, хоол, шим тэжээлийн мэдлэг олгох

ЗОРИЛТ:

  1. Урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хийх
  2. Чихрийн шижин өвчний эрсдэл тодорхойлж,  зөвлөгөө өгөх
  3. Хоол, шим тэжээлийн зохистой хэрэглээ, ургамлын гаралтай эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн танилцуулга, эрүүл амьдрaлын хэв маяг бий болгох

ХААНА: ШУТИС-ийн УРЛАГ ЗААЛНЫ ЗАДГАЙ ТАЛБАЙ

ХУГАЦАА: 2022 оны 11 сарын 14-нд  09:00-12:00

ХАМРАХ ХҮРЭЭ: ШУТИС-ийн багш, ажилчид, оюутнууд

ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

  • Эрүүл мэнд спортын төв
  • ҮТС- Шим тэжээл судлалын төв
  • “Цахиур төмөр агар” ХХК
  • Оюутны соёл үйлчилгээний алба
  • Оюутны холбоо

Жич: Тус өдөрлөгт ирэхдээ урьд орой буюу 2022.11.13-ны 18:00 цагаас хойш хоол идэхгүй, 2022.11.14-ний  өглөөний  хоол, цайг уугаагүй өлөн ирэхийг анхаарна уу!!!

ШУТИС-ИЙН ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН ТӨВ

ШИМ ТЭЖЭЭЛ СУДЛАЛЫН ТӨВ

LATEST NEWS
MORE