Хөтөлбөрийн зорилго:
Азийн хөгжиж буй улс орнуудын ирээдүйн лидер болох шилдэг оюутнуудыг дэмжихэд тус тэтгэлгийн зорилго оршино.
“Сүмитомо Корпораци”-ийн тэтгэлэг олгоход баримтлах зvйл:
- Нэг жилд нийт 20 оюутанд тэтгэлэг олгох бөгөөд нэг оюутанд олгох тэтгэлгийн хэмжээ жилд 500 доллартай тэмцэх хэмжээний төгрөг байна.
- Тэтгэлэгт хамрагдсан оюутан төгссөн болон тэтгэлгийн шаардлагыг хангаагүйгээс шалтгаалан энэ жил шинээр 1 болон 3-р курсын 8 оюутанд тэтгэлэг олгохоор болсон.
- Нэг оюутанд 4 жил хүртэлх хугацаанд тэтгэлэг олгох бөгөөд жил бүр суралцсан байдлыг харгалзан, улирал тус бүр 3.0-аас дээш голч дүнтэй суралцсан тохиолдолд тэтгэлэгийг сунгах бололцоотой.
- Эхний шатны шалгаруулалт ШУТИС дээр зохион байгуулах бөгөөд оюутны бүрдүүлсэн материал, тавигдах шаардлага, эссэ бичсэн байдлыг харгалзан үзнэ. Эцсийн шалгаруулалтыг “Сүмитомо корпораци”-ийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газраас хийх бөгөөд оюутны бүрдүүлсэн материал, эссэ болон ярилцлагын дүнг харгалзана.
- Зөвхөн эхний шатанд тэнцсэн оюутантай холбогдон ярилцлагын цагийг зарлана.
Тавигдах шаардлага:
- ШУТИС-ийн бакалаврын 1 болон 3-р курсын оюутан байх
- 30-аас доош насны, Монгол улсын иргэн байх
- Тєрийн сангийн зээл болон бусад ямар нэгэн тэтгэлэгт хамрагдаагvй байх (өөр тэтгэлэгт давхар өргөдөл өгөөгүй байх)
- Сурлагын үнэлгээний голч дүн 3.0 буюу түүнээс дээш байх
- Санхүүгийн хувьд зайлшгүй дэмжлэг авах шаардлагатай байх
- Аливаа хэрэг зөрчилд холбогдож байгаагүй байх
Бүрдүүлэх бичиг баримт:
- Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг татаж аван бөглөх, эссэ (Эссэг өөрийн сонгосон сэдвийн дагуу бичнэ үү)
- Иргэний үнэмлэхний хуулбар (нотариатаар баталгаажуулах шаардлагагүй)
- Сургуулийн болон дүнгийн албан ёсны тодорхойлолт
- Нийт суралцсан хугацааны голчийг улирал тус бүрээр гарган, дэд захиралаар баталгаажуулах
- Хорооны тодорхойлолт / гэр бүлийн гишүүдийн тоо, өрхийн орлогын тухай мэдээлэлийг багтаана/
- Үзүүлсэн амжилтуудын гэрчилгээ, сертификат, өргөмжлөлийн хуулбар (нотариатаар баталгаажуулах шаардлагагүй)
Материалыг 2023 оны 03 сарын 10 (Баасан)-ны өдрийн 17:00 цаг хүртэл ШУТИС-ийн Төв байрны 2 давхарт 218 тоотод /Гадаад харилцаа, Нийгмийн түншлэлийн алба/ хүлээн авна.
Хугацаа хоцорсон болон дутуу материалыг авах боломжгүй бөгөөд бүрдүүлсэн материалыг эргүүлж олгохгүй болно.
Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн алба
11-329081