“ЛАБОРАТОРИЙН ШИНЖЭЭЧ” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Nyamaa-Odser

“Монос Хүнс” ХХК-иас тавьсан хүсэлтийн дагуу ШУТИС-ийн ҮТС-ийн Биотехнологи, шим тэжээлийн салбараас “ХИМИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ЧАДАВХИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ” сэдэвт сургалтыг хүнсний үйлдвэрийн дэргэдэх сорилтын лабораториудын шинжээч, чанарын менежер, лабораторийн эрхлэгч нарт зориулан зохион байгуулав. Энэхүү сургалтын зорилго нь Хүнсний бүтээгдэхүүнд хийгдэх химийн шинжилгээний үзүүлэлтүүдийг стандарт болон стандарт ажлын заавар, олон улсад ашиглагддаг арга аргачлалтай харьцуулан дүн шинжилгээ хийх, лабораторийн дадал, өдөр тутмын ажилбарын техник алдаа, сайжруулалтыг гүйцэтгэх тэдгээрийг хянах, харилцан туршлага солилцоход оршино.

Итгэмжлэл нь аливаа байгууллагын тодорхой үйл ажиллагааг гүйцэтгэх ур чадвартайг нь эрх бүхий хөндлөнгийн байгууллагаас албан ёсоор хүлээн зөвшөөрөх үйл ажиллагааг хэлнэ. Лабораториудын итгэмжлэлд тавигдах техникийн үндсэн шаардлагын нэг бол шинжээч нарыг тухайн чиглэлээр нь мэргэшүүлэн сургах явдал учир энэхүү сургалтаар хүнсний үйлдвэрлэл эрхэлж буй байгууллагын лабораторийн шинжээчийн ур чадварыг дээшлүүлсэн болно.

Сургалтыг 2023 оны 01 сарын 23-27, 3-р сарын 13-14-ны өдрүүдэд хоёр үе шаттай зохион байгуулсан.

 

Сургалтын явц

Үр дүн: Сургалтын явцад захиалагчийн хүсэлтээр тухайн үйлдвэрийн дээжинд химийн шинжилгээг стандарт болон орчин үеийн арга аргачлалаар харьцуулан гардан хийлгүүлж, дээж бэлтгэх, сорил гүйцэтгэх явцад гарах техник алдаа тооцоход харилцан зөвлөлдөж, туршлага солилцсонд энэ сургалтын давуу тал оршино.

 

БИОТЕХНОЛОГИ, ШИМ ТЭЖЭЭЛИЙН САЛБАР

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

 

LATEST NEWS

news


MORE NEWS