ШУТИС-ийн ҮТС-ийн Биотехнологи, шим тэжээлийн салбарын оуютны “IB”, “Арга билиг” клубуудын гишүүдийн дунд 2023 оны 3-р сарын 18-нд тус салбарын багш С.Дэлгэрмаа, Х.Мөнхзаяа, Хүнсний инженерчлэлийн салбарын багш Ц.Сэлэнгэ нар Төв аймгийн Баяндэлгэр суманд байрлах 400 үнээтэй 10 ферм бүхий Монголын анхны сүүний кластер фермийн үйл ажиллагаатай танилцах аялалыг зохион байгууллаа. Шингэн сүү бэлтгэл, фермийн аж ахуйг олон улсын жишгийн дагуу хөгжүүлэх зорилготой “Нүүдэлчин Агро Ферм” ХХК, Монгол орны өнцөг булан бүрт хүрч үйлчилдэг ХААН Банк болон сүү сүүн бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэгч АПУ Дэйри ХХК хамтран энэхүү фермер өрхүүдийг нэгтгэн олон улсын жишигт нийцсэн загвар фермийн төслийг урт хугацаанд хэрэгжүүлэхээр болсон нь ийнхүү бодит ажил болжээ.
Энэхүү аялалын үр дүнд оюутнууд сүү бэлтгэн нийлүүлэх фермийн зохион байгуулалт, ажиллагаатай танилцаж, мэргэжлийн чиг баримжааг илүү бодитоор газар дээр нь ойлгуулах үр дүнтэй ажил болсон болно. Танилцах аялалыг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн ахмад багш Ч.Сайнбуянд талархал илэрхийлье.
Мэдээ бэлтгэсэн: БШТС-ын профессор С.Дэлгэрмаа
БИОТЕХНОЛОГИ, ШИМ ТЭЖЭЭЛИЙН САЛБАР
ОЮУТНЫ IB КЛУБ
АРГА БИЛИГ КЛУБ