БШТСалбараас 2023 оны 04 сарын 08-ны өдөр оюутны “Арга билиг”, “IB “клуб, ХЧАБ 1-3 анги, Биотехнологийн 1-2 анги, Хоол зүйн 1-2 ангийн нийт 70 оюутныг хамруулсан “Цэвэр орчинд суралцъя” аяныг зохион байгууллаа.
Цэвэрлэгээний явц
Уг ажлын хүрээнд хичээлийн 1-р байрны лекц, семинарийн 102, 105, 107, 136, 306, 319, Т-103 тоот өрөө, 1-137, 1-436, 1-436 В, Т-504 (лабораторийн 4 өрөө), химийн бодис урвалжийн агуулах, тэжээлт орчны агуулах, шил савны агуулах, лабораторийн 7 өрөө, эрдмийн зөвлөлийн өрөө (Т-302)-нд их цэвэрлэгээг хийлээ. Энэхүү аяныг зохион байгуулж, оюутнуудаа манлайлан хамтран цэвэрлэгээ хийсэн Б.Майзул, С.Дэлгэрмаа, Х.Мөнхзаяа, С.Энх-Ундраа, сургалтын мастер Б.Лхагвасүрэн, Ж.Бадамцэцэг нарт баг хамт олны өмнөөс талархал илэрхийлье.
Цэвэрлэгээний дараах байдал
Анги, танхим цэвэрлэхэд цэвэрлэгээний бодис, материалын тусламж үзүүлсэн ҮТС-ийн чанарын менежер Б.Золжаргал, ХИС-ийн сургалтын мастер Г.Долгорсүрэн нарт талархал илэрхийлье. Цэвэрлэгээг хийж анги хариуцсан сургалтын мастерууд, үйлчилгээний ажилтнуудад хүлээлгэн өгсөн.
Мэдээ бэлтгэсэн: БШТС-ын профессор С.Дэлгэрмаа
ҮТС-ийн Биотехнологи, шим тэжээлийн салбар