Оны шилдэг багш шалгаруулалт амжилттай боллоо
Nyamaa-Odser

ШУТИС-ийн 65 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй "Оны шилдэг багш"-ийн I -р буюу Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн Шилдэг багшийн шалгаруулалт 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Т байрны 302 тоот өрөөнд амжилттай зохион байгууллаа. I-р шатны шалгаруулалтанд:

"ШИЛДЭГ СУДЛААЧ" багш ангилалд Э.Энхцэцэг /Хүнсний инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч/

"ШИЛДЭГ СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ" багш ангилалд С.Сэржмядаг /Хүнсний инженерчлэлийн тэнхимийн ахлах багш/

"ШИЛДЭГ ЗАЛУУ" багш ангилалд М.Номин /Дизайны салбарын багш/  нар тус тус шалгарч II-р шатны шалгаруулалтанд ороцохоор боллоо.

Нийт шалгаруулалтанд оролцсон профессор багш, шалгаруулах комиссын гишүүддээ баярлалаа. 

 

 

 

 

 

 

 

LATEST NEWS
MORE