Хүнс үйлдвэрлэлийн технологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудын шинэ элсэгчидтэй танилцах; хамтдаа суралцах, хөгжих, нөхцөл бололцоог бүрдүүлэх зорилгоор ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хүнсний инженерчлэлийн салбараас "БИД ХҮНСЧИД" өдөрлөгийг 2024 оны 09 сарын 21-ний өдөр зохион байгуулав.
Тус өдөрлөгт Хүнс үйлдвэрлэлийн технологи мэргэжлийн 5 багш, I курсын-13, II курсын-20, III курсын-15, IV курсын-15 нийт 60 оюутан оролцов.