Чех улсын Менделийн их сургуулийн оюутнууд ҮТС-д богино хугацааны оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдлаа.
Nyamaa-Odser

ШУТИС-ын ҮТС-ийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбарт Мод боловсруулах үйлдвэрлэлийн технологи мэргэжлээр богино хугацааны оюутан солилцоонд Бүгд Найрамдах Чех Улсын Менделийн их сургуулийн Ойн ба Мод боловсруулах технологийн факультетын доктор оюутнууд 8-р сарын 13-өөс 10-р сарын 10-нийг дуустал 2 сарын хугацаатай хамрагдав.  

Доктор оюутан Ростислав Б., Яан В., Симек М. нар Монгол улсын мод боловсруулах салбарын төвлөрөл болох Дархан-Уул аймгийн Шарын гол, Сэлэнгэ аймгийн Бугант суманд очиж модон материалын тээвэрлэлт, бэлтгэл, боловсруулах үйлдвэрлэлийн өнөөгийн түвшинтэй танилцаж, судалгаа туршилтын ажлыг ҮТС-ийн ХҮТИС-ын Модлог судлалын лаборатори, Ой модны сургалтын судалгааны хүрээлэнд тус тус гүйцэтгэв.

Ой модны сургалт судалгааны хүрээлэнгээс зохион байгуулсан олон улсын “Донсати симпозиум”-д судалгааны ажлын үр дүнгээр илтгэл хэлэлцүүлж, хэлэлцүүлэгт оролцлоо.

 

Доктор оюутнууд цуврал нээлттэй семинарыг “Биопластик холболт бүхий РVС хавтангийн шинж чанарын шинжилгээ”, “Гуалингийн гарцыг тооцооох нүдэн баримжааны болон үл эвдэх сорилын аргуудыг боломжийн шинжилгээ”, “Снөубоардын модон тавцангийн статик ба динамик шинжилгээ” сэдвээр мэргэжлийн оюутан, судлаач, аж ахуйн нэгжийн төлөөлөгчдөд зориулан явуулав. 

Мөн модон бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулалт, борлуулалтын байдалтай судлах зорилгоор “Модкон”, “МСЛог Хаус” зэрэг компаний үйл ажиллагаатай танилцлаа.

Мод боловсруулах үйлдвэрлэлийн технологи, Ойн инженерчлэлийн оюутны хамт салбарын судалгааны ажил, шинэ дэвшилтэт технологи болон Чех улсын сургалтын байгууллага гэх мэт чөлөөт сэдвээр англи хэлээр ярилцлагыг долоо хоног бүр зохион байгуулсан.

LATEST NEWS

news


MORE NEWS