Товч танилцуулга
Зорилго: Эрүүл амьдралын хэв маягт нөлөөлөх зохистой хооллолтыг таниулж дадуулна. Шинээр элсэн суралцаж буй оюутнуудтайгаа нэгдэн нэгэн хамт олон болж туршлага хуваалцан бусдадаа тусална.
Зорилт:
● Мэргэжлийн онцлогийг оюутнууддаа ойлгуулах, идэвхжүүлэх.
● Оюутнуудын зөв зохистой хооллолтын мэдлэгийг дээшлүүлэх, өглөөний болон өдрийн хоолыг хийж сургах Үйл ажиллагааны чиглэл:
● ШУТИС-ийн бүх оюутнуудад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг.
Хийж гүйцэтгэсэн үйл ажиллагаа: Япон, Монголын зарим хүнсний бүтээгдэхүүний туршлага солилцох өдөрлөгөөр Японы Такүшокү их сургуулийн багш, оюутнууд хүрэлцэн ирсэн бөгөөд будааны гурилаар пицца, данго, банш, онигири, Монгол оюутнууд хайлсан цагаан тос, будааны бөмбөлөг зэрэг бүтээгдэхүүн хийж туршлага солилцсон. Ц.Одбаяр багш зохион байгуулсан 2023-09-05
Танилцах аялал
ХҮҮТ мэргэжлээр шинээр элсэн суралцагчид болон бусад курсын оюутнууд танилцан уралдаан тэмцээн зохион байгуулж, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэн оюутнуудын авьяас чадварыг танин хөгжүүлж, цаашид нэг хамт олон болж клубээ таниулах өдөрлөг Г.Долгорсүрэн багш зохион байгуулсан 2024-09-30.
Хоолны газартай танилцах өдөрлөг
Худалдааны төвийн дэргэдэх хоолны газар болон зочид буудлын ресторануудын гал тогооны дотоод үйлдвэрлэл болон үйлчилгээний зохион байгуулалттай танилцах аяллын хүрээнд 1-4 дүгээр курсын оюутнууд оролцож “Чили” болон “Азиана” ресторанаар аялсан. С.Сэржмядаг багш зохион байгуулсан 2024-12-06
Өглөөний цайны өдөрлөг
Өглөөний цайны өдөрлөгийг “Зөв зохистой хооллолт”-ын клубын 1-4 дүгээр курсын 26 оюутнууд ШУТИС-ийн оюутны 4 дотуур байранд Өглөөний цай, хоол хийх сургалтыг нийт 60 гаруй оюутанд 8 төрлийн хоолны технологийг зааж зохион байгуулсан. Мөн дотуур байранд амьдардаг 200 оюутнаас хоол, хүнстэй холбоотой судалгаа авч нэгтгэв. С.Сэржмядаг багш зохион байгуулсан 2024-11-06.
Клубын гишүүдийн ололт амжилт
2023-2024 оны А улирал