“ХУВЦАС ИНЖЕНЕРЧЛЭЛ-2024” өдөрлөг амжилттай зохион байгуулллагдлаа
Nyamaa-Odser

         “Хувцас үйлдвэрлэлийн технологи, загвар зохион бүтээлт” хөтөлбөрөөр суралцагч оюутнуудыг танилцуулах, мэдлэг туршлагаа хуваалцах, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр Хувцас инженерчлэл өдөрлөг уламжлал болон зохион байгуулагддаг. Энэ жилийн "Хувцас инженерчлэл-2024" өдөрлөг нь 2024 оны 11 сарын 02-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Өдөрлөгт “Хувцас үйлдвэрлэлийн технологи, загвар зохион бүтээлт” хөтөлбөрөөр суралцагч нийт оюутнууд болон багш нар урилгаар "Говь"ХК-ны дизайны хэлтсийн дизайнерууд оролцлоо. Өдөрлөгийн үеэр байгальд ээлтэй хувцас зохион бүтээх тэмцээн зохион байгуулагдаж "Улаан малгайт" багийн загвар түрүүллээ. 

 

 

LATEST NEWS

news


MORE NEWS