ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн урилгаар 2024 оны 11-р сарын 16-23-ны хооронд Белоруссийн Гродногийн Их Сургуулийн Биологи, экологийн факультетийн декан, доктор Ольга Янчуревич хүрэлцэн ирж, тус сургуулийн Биотехнологи, шим тэжээлийн салбарын ахлах багш доктор Д.Дөлгөөн хариуцан ажиллалаа.
Доктор О.Янчуревичийг ҮТС-ийн захирал, доктор Ж.Туяацэцэг хүлээн авч уулзаж, сургуулийнхаа талаар танилцуулга хийсэн. Беларусь улсын Ерөнхийлөгчийн Монгол улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр тус хоёр улсын боловсрол, тэр дундаа дээд боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах гэрээг байгуулсны үр дүнд энэхүү арга хэмжээ зохион байгуулагдсан болно. Доктор О.Янчуревич нь ШУТИС-ийн Биотехнологийн салбарын профессор, багш нартай уулзалт хийж, хамтран ажиллах талаар санал солилцов. ШУТИС-ийн ҮТС-ийн зуучлалын тусламжтайгаар МУИС, ХААИС, Биологийн хүрээлэн, Ургамал хамгааллын хүрээлэн, Мал аж ахуйн хүрээлэнгийн удирдлага болон судлаачидтай уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулсан.
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ
БИОТЕХНОЛОГИ ШИМ ТЭЖЭЭЛИЙН САЛБАР