Хөнгөн үйлдвэрлэлийн технологи инженерчлэлийн тэнхимийн ХАБЭА-н хичээл ордог багш нарт "Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ гаргах тоног төхөөрөмж ашиглах" сургалтын батламж гардууллаа.
Nyamaa-Odser

ШУТИС-ийн ҮТС-ийн “LEATHUB” төвийн европын холбооны санхүүжилтээр
хэрэгжүүлж байгаа “Монгол дахь насан туршийн боловсрол: Хөдөлмөрийн эрүүл мэнд
аюулгүй байдал (3L4MOSH)“ төслийн хүрээнд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний 9 нэр
төрлийн 40 ширхэг багаж, компьютерийн лабораторийн зайн сургалтын төхөөрөмжүүд
орж ирлээ.Уг орчны үнэлгээний багажнуудын ашиглалтын талаар“Флоу процесс”
компаний зохион байгуулсан сургалтанд хөнгөн үйлдвэрлэлийн технологи
инженерчлэлийн тэнхимийн ХАБЭА-н хичээл ордог багш нар хамрагдаж цаашид сургалт,
судалгаанд ашиглах боломж нээгдэж батламжуудаа 2025 оны 1-р сарын 17-ны өдөр гардан
авлаа.Сургалт дараах багажнуудын ашиглалтын талаар зохион байгуулагдсан бөгөөд бид
цаашид багажнуудын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэх болно
 Гэрлийн урсгал хэмжигч
 Дууны түвшний хэмжигч
 Механик тоног төхөөрөмжийн ердийн чичиргээг хэмжих цахилгаан хурдатгал
бүхий дижитал чичиргээ хэмжигч
 Агаарын шалгагч (температур/чийгшил/CO2/VOC
 Нарийвчилсан дууны хэмжигч
 Хэт ягаан туяаны цацраг хэмжигч
 Гар болон бүх биеийн мэдрэгч бүхий хүний ​​чичиргээ хэмжигч
 Нүүрстөрөгчийн давхар ислийн концентраци, нүүрстөрөгчийн дутуу ислийн
хэмжилтийн тоолуур
 Агаар дахь тоосонцорын тоолуур

LATEST NEWS

news


MORE NEWS