Боловсролын тухай хуулийн 43.2.9 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 111 дүгээр тогтоолоор “Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох журам”-ыг баталсан гаргасан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг амжилттай сурч хөдөлмөрлөн үлгэр жишээ онцгой амжилт гаргасан дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагчид олгох журамтай.
Тэтгэлэгт нэр дэвшигчийн материалыг 11 дүгээр сарын 10-ны дотор ШУТИС-ийн Оюутны хөгжил, үйлчилгээний албанд хүлээн авна.
Тэтгэлгийн журамтай эндээс танилцана уу.
ТЭТГЭЛЭГТ НЭР ДЭВШИГЧИЙН МЭДҮҮЛЭГИЙН ЗАГВАР
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА