АРЬС ШИРНИЙ СУРГАЛТ, СУДАЛГАА, ИННОВАЦЫН LEATHUB ТӨВ

Төвийн зорилго:

Төв нь өөрийн болон хамтран ажилдаг түншлэгч байгууллагууд, мэргэжлийн холбоодыг түшиглэн мэдлэг, чадвар бүхий судалгааны баг, хамт олныг нэгтгэн олон улсад өрсөлдөхүйц, орчин үеийн технологи, мэдлэг шингэсэн үндэсний инновацын бүтээгдэхүүн бий болгож, дэвшилтэт технологийн судалгаа хийх өндөр чадавхитай мэргэжилтэн бэлтгэх замаар өндөр технологийг хөгжүүлэн нутагшуулж, дамжуулна.

Төвийн үйл ажиллагааны чиглэл:

  • Монголын арьс ширний салбарын мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалтуудыг зохион байгуулна.
  • Арьс ширэн бүтээгдэхүүн, эдлэлийн технологи, зохион бүтээлтийн сургалтыг зохион байгуулна.
  • Салбарын  инженер техникийн ажилтнуудын судалгаа, мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг зохион байгуулна.
  • Гадаад дотоодын байгууллагуудтай хамтран олон улсын, улсын төсвийн, бизнесийн байгууллагын санхүүжилттэй шинжлэх ухаан, технологи, инновацын судалгааны төсөл хэрэгжүүлэх, гэрээт ажил гүйцэтгэнэ.
  • Олон улсын зах зээлд өрсөлдөх дэвшилтэт технологи, аргачлал, стандарт боловсруулна.
  • Инноваци, технологи дамжуулна.
  • ШУТИС болон бусад их дээд сургуулиудын ахисан түвшний, бакалаврын хөтөлбөрийн сургалт, дадлагын болон эрдэм шинжилгээний ажлыг дэмжин оролцож, өндөр чадавхитай судлаач бэлтгэхэд хамтран ажиллана.
  • Олон улсын эрдэм шинжилгээний хурал семинар зохион байгуулна.

 

MENU