“Оюутан цагийн шилдэг бүтээл-Орчлонд танигдах монгол бренд” уриатайгаар зохион байгуулагддаг “Урлахуйн ертөнц” наадам маань оюутан залуусын бие даасан бүтээлч үйл ажиллагаа, уран сэтгэлгээг хөгжүүлэх, дэмжих, тэдэнд мэргэжлийн дадлага эзэмшүүлэх, мэргэжлийн хичээлүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, мэргэжлээ таниулах, оюутны бүтээлийг сурталчилах зорилготойгоор жил бүр уламжлан болгон зохион байгуулагддаг билээ.
“Урлахуйн ертөнц 2022” хувцас загварын уралдаан нь “ECO DESIGN (Эко дизайн)” сэдвийн хүрээнд, Европын Холбооны “Текстилийн тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг” төслийн дэмжлэгтэйгээр 2022 оны 5 дугаар сарын 11-нд ШУТИС-ийн VIII байрны 12 давхарт амжилттай зохион байгуулагдлаа.