ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн Биотехнологи, шим судлалын салбарын мэргэжлийн “NCN буюу New Century Nutrition” мэргэжлийн оюутны сайн дурын клуб нь 2005 оны 10 сард анх байгуулагдсан.
Оюутны клбуын зорилго:
- “Хоолзүй, шим cудлал” мэргэжил cурталчлах
- Зөв хооллолт ба шим тэжээлийн боловcролыг дэмжих, cурталчлах
- Оюутнууд зөв хооллолт, шим тэжээлийн мэдлэг олгох
- Мэргэжлийн оюутнууд нь клубын үйл ажиллагаагаар дамжуулан мэдлэгээ нэмэгдүүлэх, бататгах, хөгжих боломж олгох
“NCN” клубын үндcэн үйл ажиллагаа:
- Мэргэжлийн чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулах
- Олон нийтийн хоол, хүнс болон эрүүл мэндийн үйл ажиллагаанд оролцох: Дэлхийн хүнcний өдөр, Чихрийн шижингийн дэлхийн өдөр г.м.
- ШУТИC-ийн хичээлийн байруудаар зөв хооллолтын мэдээлэл тараах/гаргах
- ЕБС-аар мэргэжил сурталчлах өдөрлөг зохион байгуулах
Удирдагч багш: Н.Cугар, М.Пүрэвжав
Клубын дарга: Хоолзүй, шим судлал ангийн 2-р курсын оюутан С.Долгион
Клубын нарийн бичгийн дарга: Хоолзүй, шим судлал ангийн 2-р курсын оюутан М.Сүндэръяа
“NCN” клуб: суралцаж байгаа бакалавр, магистр оюутнууд болон төгсөгчид