ҮТС – ИЙН НОМЫН САН

        ҮТС-ийн номын сан нь анх 1998 оны 10 – р сараас багш оюутанд vзvvлэх vйлчилгээг ойртуулах зорилгоор байгуулагдсан. Номын сан нь анх 3000 гаруй номтой vйлчилгээгээ явуулж байсан бол одоогийн байдлаар ШУТТНС болон Хичээлийн 10,11-р байранд  20000 гаруй ном хэвлэл, сурах бичиг, гарын авлага, тогтмол хэвлэлээр, 60 суудал бүхий үйлчилгээний 4 нэгжээр  багш, оюутанд номын сангийн үйлчилгээг vйлчилж байна. Номын сан хөмрөгийн 50% нь орос, 40% нь монгол, 7% англи, 3% нь бусад хэл дээр байдаг. Номын сан нь багш оюутанд ном хэвлэлийг уншлагын танхим болон гэрээр олгож vйлчлэхээс гадна багш нарт чөлөөт сонголтоор vйлчилдэг. ҮТС-ийн номын сан нь ШУТТНС-ийн захирал, ахлах мэргэжилтэн нарын заавар зөвөлгөөний дагуу номын сангийн дотоод үйл ажиллагаагаа явуулдаг.  Номын фондын бvх ном олон улсын DDC ангилалаар ангилагдсан. KOHA номын сангийн програм хангамжийг нэвтрvvлэн фондын номыг электрон каталогид оруулан номын сангийн үйлчилгээндээ ашиглаж байна.

       Номын сангийн электрон каталоги нь http://catalog.must.edu.mn/ хаягаар интернетэд байрладаг бөгөөд ямар ч хvн, хаанаас орж номын хайлт хийх боломжтой. Электрон каталоги болон номын сангийн хэрэгцээнд зориулан өндөр хурд бvхий компьютер, сервер ажиллаж байна.

 

MENU