ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

ШУТИС-ийн босго онооны болзол хангасан, авьяаслаг элсэгчдэд дараах нөхцлүүдэд элссэн хичээлийн жилийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт олгоно. Үүнд:

  • Олон улсын олимпиадын 1-3-р байр эзэлсэн бол төлбөрийг 100% хөнгөлнө.
  • 2022 оны техник-технологийн улсын олимпиадын 1-р байр эзэлсэн бол төлбөрийг 100% хөнгөлнө.
  • 2022 оны техник-технологийн улсын олимпиадын 2,3-р байр эзэлсэн бол төлбөрийг 75% хөнгөлнө.
  • 2022 оны техник-технологийн улсын олимпиадын 4,5-р байр эзэлсэн бол төлбөрийг 50% хөнгөлнө.
  • Мэргэжлийн улсын олимпиадын 1-5 дугаар байр эзэлсэн бол төлбөрийг 50% хөнгөлнө.
  • ШУТИС-ийн харьяа ахлах сургууль төгссөн элсэгч ЭЕШ-н хичээл тус бүр 650 ба түүнээс дээш оноо авсан бол төлбөрөөс 50-100% хөнгөлнө.
  • ЭЕШ-нд суурь болон дагалдан хичээл тус бүр 700-750 оноо авсан бол төлбөрийг 50%, 751-775 оноо авсан бол төлбөрийг 75%, 776-800 оноо авсан бол төлбөрийг 100% тус тус хөнгөлнө.