Санхүүгийн алба ахлах нягтлан бодогч 1, тооцооны нягтлан бодогч 2, аж ахуйн нярав 1 буюу нийт 4 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Зорилго: Сургуулийн бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд мэдлэг чадвар өндөр, дадлага чадавхитай бакалавр, магистр, докторын түвшний сургалт явуулахад шаардагдах санхүүгийн нөөцийг бүрдүүлэх, үнэн зөв бүртгэн зүй зохистой зарцуулах, хэвийн ажиллагааг хангах, сурч боловсрох, ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэх, хүний нөөцийн болон санхүүгийн чадавхийг дээшлүүлэхэд оршино.
Зорилт: Сургуулийнхаа санхүүгийн үйл ажиллагааны ашгийг нэмэгдүүлэх, орлогын нэг төгрөгт ногдох зардлыг багасгах явдал юм.