АЖ АХУЙН АЛБА

Захиргаа аж ахуйн алба нь сургуулийн үндсэн зорилго болох сургалт судалгаа эрдэм шинжилгээ сургалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулах бүх нөхцлийг бүрдүүлж, сургуулийн хичээлийн 1, 4, 10, 11, 12, Т, Номын сангийн өргөтгөлийн байрны барилга байгууламж, эзэмшил газрын бүрэн бүтэн байдал, түүний харуул хамгаалалт, цахилгаан, дулаан, цэвэр бохир усны хангамж, түүний инженерийн шугам сүлжээнээс гадна 8 дугаар байрны 10 давхарт байгаа лабораторийн өрөө, хичээлийн байруудад байгаа анги танхим, албан тасалгаа, багшийн өрөөний эд хогшил, техник хэрэгсэл тоног төхөөрөмжийн хангамж, тэдгээрийн засвар үйлчилгээ, аюулгүй байдал, цэвэрлэгээ, тохижилтын ажлуудыг гүйцэтгэх эрх, үүрэгтэйгээр ажиллаж байна.

Захиргаа аж ахуйн алба нь байр ашиглалт хариуцсан менежер-1, хичээлийн 1, 4, 10, 11, 12 дугаар байр, Номын сангийн өргөтгөлийн байранд цахилгаанчин-1, слесарь -6, хувцас харагч 3, үйлчлэгч 14, хувцас харагч-3, жижүүр-4 нийт 31 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажил үүргээ явуулж байна. Чиг үүргийн хувьд ШУТИС ҮТС-ийн захирлын шууд удирдлагын дор ажил үүргээ явуулдаг.

ЗОРИЛГО

Хичээлийн байрны зохион байгуулалт, ашиглалт, засвар үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг хангах, үйлчилгээний ажлыг зохион байгуулах, ажилчдыг ажил үүргийн хуваарийн дагуу ажиллуулах, ажлын уялдаа холбоог хангах, сургуулийн хэмжээнд архидаг согтуурах болон хэв журмын зөрчил, гаргуулахгүй байх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллана.

ЧИГ ҮҮРЭГ

  • Хичээлийн 4, 10, 11, 12 байр, Номын сангийн өргөтгөлийн байрны аж ахуй, үйлчилгээний ажлыг удирдан зохион байгуулах;
  • Аж ахуйн, үйлчилгээний ажилтнуудын ажилд хяналт тавьж, доголдлыг арилгах шуурхай арга хэмжээг хэрэгжүүлэх;

 Аж ахуй, үйлчилгээ, байр ашиглалт, засвар үйлчилгээний асуудлаар тайлан мэдээ гаргаж, ажлын тоо, хэмжээгээр холбогдох албан тушаалтныг мэдээллээр хагнах;

  • Бүрэлдэхүүн сургуулиудын удирдлагаас аж ахуй, хангамж үйлчилгээний талаар гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, түүнд хяналт тавих, хамтын ажиллагаанд туслах;

Ажлын байрны гол үйл ажиллагаа

  1. Хичээлийн байрны зохион байгуулалт, ашиглалт, засвар  үйлчилгээ, хэвийн үйл ажиллагааг хангах, ажилтнуудыг ажил үүргийн хуваарийн дагуу ажиллуулах;
  2. Хичээлийн өрөө, анги, танхимуудын халаалт дулаалга, цэвэрлэгээ гэрэлтүүлгэд байнгын хяналт тавьж, шаардлагатай засвар үйлчилгээг шуурхай зохион байгуулах;
  3. Хичээлийн байр, танхим, ажлын өрөөнүүдэд засвар, тохижилт хийхэд шаардлагатай холбогдох судалгаа явуулах, нэгдсэн төлөвлөгөө боловсруулах, бэлтгэл хангуулах, явцын хяналт тавьж, ашиглалтанд авах ажлыг зохион байгуулах, оролцох;
  4. Хичээлийн байр, анги, танхимын эд хогшлын бүрэн бүтэн байдлыг хангаж, харуул хамгаалалтын байгуулагуудтай өдөр тутам харилцаж ажиллах;
  5. Хичээлийн байр ашиглалт, засвар тохижилт үйлчилгээний тухай бүртгэл хөтөлж, байрын паспортанд тухай бүр нь тэмдэглэх;
  6.  Анги, танхим ажлын өрөөнд шаардлагатай тавилга, төхөөрөмж, эд зүйлс, цэвэрлгээ үйлчилгээний бараа материалын хэрэгцээг тодорхойлох;
  7. Ажилтнуудын ажил үүрэг гүйцэтгэх нөхцөл бололцоогоор хангах, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллгааны зааварчилгаа өгөх, ажилчдад олгох нормын хувцасны хангалтыг цаг хугацаанд нь тавьж олгох;
  8.   Сургуулийн хэмжээнд архидан согтуурах болон хэв журмын зөрчил гаргуулахгүй байх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах;
  9.  Үйлчилгээний ажилчдын цэвэрлэгээний талбайг хуваарилан өгөх, ажлыг үнэлж, цалин хөлс, урамшууллыг олгох тооцоо, тодорхойлолтыг гаргах;
  10. Хичээлийн байрны гадаад орчны тохижилт, ариун цэврийн байдалд хяналт тавьж, зохих арга хэмжээ авах;
  11. Галын аюул гарах, дулаан, цэвэр бохир усны шугам, цахилгаан хангамж тасалдах, элдэв халдлага, хулгай зэрэг зөрчил, доголдол гарахаас урьдчилан сэргийлэх, гарсан үед байгууллагын удирдлага, холбодох газар, хүмүүст яаралтай мэдэгдэж шаардлагатай арга хэмжээг авах;

Ажлын байрны зорилгын хүрээнд явуулах бусад үйл ажиллагаа:

  1. Хичээлийн байрын аж ахуй үйлчилгээний ажилтнуудын ажиллах журам, ажлын хуваарийг гарган хяналт тавих, тэдний ажлыг үнэлж дүгнэх;
  2. Байрын аж ахуй үйлчилгээний ажлын талаарх тайлан, мэдээ, судалгааг бэлтгэн удирдлагад танилцуулах;
  3. Холбогдох ажилтнуудын хамт галын аюулгүй байдал, онцгой байдлын асуудал хариуцан ажиллах, ажлын үр дүнгээ тайлагнах;
  4. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь чанартай биелүүлэх;
  5. Чадварлаг, эвсэг хамт олон бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах;

 

MENU