“ШУТИС-ийн Ректорын нэрэмжит тэтгэлэг олгох журам”-ын дагуу шилдэг элсэгч оюутныг шалгаруулж Хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолын ажиллагаан дээр тэтгэлгийн батламжийг гардуулна.
Тэтгэлэгт тавигдах шаардлага
- Бүрэлдэхүүн сургуульд өндөр оноогоор шинээр элсэн орсон суралцагч байх;
- Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн суралцагч байх;
- Монгол улсын тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр элсэн суралцагч байх;
Тэтгэлгийн хэмжээ
Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт
- Тэтгэлэг хүссэн өргөдөл
- Тэтгэлгийн анкет https://student.cloudmis.edu.mn/Login?ReturnUrl=%2f бөглөж хэвлэсэн байх
- ЭЕШ батламжийн хуулбар
- Өрхийн орлогыг тодорхойлсон бичиг баримт
- Эссэ /Миний мэргэжил миний сонголт сэдэвт 500 үгэнд А4 цаасанд багтаан бичих/
- Сургуулийн дэлгэрэнгүй тодорхойлолт
- Бүрэлдэхүүн сургуулийн захиргааны зөвлөлийн хурлын протокол
- EБС-ийн сүүлийн 2 жилийн амжилтын хуулбар
Материал хүлээн авах хугацаа
Бүрэлдэхүүн сургуулиуд нэр дэвшүүлж буй оюутны холбогдох материалыг Оюутны cоёл, үйлчилгээний алба /ШУТИС-ийн Төв байр 327 тоот өрөө/-нд 2019 оны 08 дугаар сарын 23-ны дотор ирүүлнэ үү.
ОЮУТНЫ СОЁЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА