ШУТИС-ийн Ректорын нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа
ganbii

“ШУТИС-ийн Ректорын нэрэмжит тэтгэлэг олгох журам”-ын дагуу шилдэг элсэгч оюутныг шалгаруулж Хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолын ажиллагаан дээр тэтгэлгийн батламжийг гардуулна.

Тэтгэлэгт тавигдах шаардлага

  • Бүрэлдэхүүн сургуульд өндөр оноогоор шинээр элсэн орсон суралцагч байх;
  • Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн суралцагч байх;
  • Монгол улсын тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр элсэн суралцагч байх;

Тэтгэлгийн хэмжээ

  • 30 хүртэлх кредит

Бүрдүүлэх бичиг баримтын  жагсаалт

  • Тэтгэлэг хүссэн өргөдөл
  • Тэтгэлгийн анкет https://student.cloudmis.edu.mn/Login?ReturnUrl=%2f  бөглөж хэвлэсэн байх
  • ЭЕШ батламжийн хуулбар
  • Өрхийн орлогыг тодорхойлсон бичиг баримт
  • Эссэ /Миний мэргэжил миний сонголт сэдэвт 500 үгэнд А4 цаасанд багтаан бичих/
  • Сургуулийн дэлгэрэнгүй тодорхойлолт
  • Бүрэлдэхүүн сургуулийн захиргааны зөвлөлийн хурлын протокол
  • EБС-ийн сүүлийн 2 жилийн амжилтын хуулбар

Материал хүлээн авах хугацаа

Бүрэлдэхүүн сургуулиуд нэр дэвшүүлж буй оюутны холбогдох материалыг  Оюутны cоёл, үйлчилгээний алба /ШУТИС-ийн Төв байр 327 тоот өрөө/-нд 2019 оны 08 дугаар сарын 23-ны дотор ирүүлнэ үү. 

ОЮУТНЫ СОЁЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА