ОН ДАРААЛСАН ТҮҮХИЙН ТОВЧОО

1961

МУИС-ийн Инженерийн факультетийн бүрэлдэхүүнд хөнгөн үйлдвэрийн механик инженерийн мэргэжлийг нээж, анхны элсэлт авсан.

1971

Хүнсний машин аппарат, Хүнсний технологи, Нийтийн хоолны технологи, Мод боловсруулах үйлдвэрлэлийн механикч-технологич мэргэжлээр авч элсэлт авсан.

1982

МУИС-ийн бүрэлдэхүүнээс Политехникийн дээд сургууль салбарлан бие даасан дээд сургууль болсонтой холбогдуулан Хөнгөн, хүнсний үйлдвэрийн /ХХҮФ/ факультет байгуулагдсан.

1990

БНМАУ-ийн сайд нарын зөвлөлийн 154 дүгээр тогтоолоор Политехникийн дээд сургуулийг мэргэжлийн чиглэлээр Техникийн Их Сургууль болгон зохион байгуулсан байна. 

1992

Механик Технологийн Сургууль болон өргөжсөн.

1995

ТИС-ийн ректорын зөвлөлийн шийдвэрээр Механик технологийн сургууль Хүнсний технологийн сургууль, Хөнгөн Үйлдвэрийн Технологийн Сургууль болон шинэчлэн зохион байгуулагдав.  

2000

Нэхмэлийн үйлдвэрийн тэнхим Ноосны эрдэм шинжилгээний төвтэй нэгдэн "Нэхмэлийн хүрээлэн", Монгол Солонгосын хамтарсан Шим тэжээл судлалын төв байгуулагдав.

2006

ҮТДС-ийн харъяанд Ой модны сургалт судалгааны хүрээлэн байгуулагдсан

2009

ШУТИС-ийн түүхт 50 жилийн ой тохиолдов.

2010

ШУТИС-ийн Иновацийн төвд “Хүнс үйлдвэрлэлийн сургалт судалгааны төв” байгуулав.

2011

Олон Улсын инженерийн боловсролын CDIO 12 стандарт, сургалтын арга зүйг судлан 2014 оноос нэвтрүүлж эхлэв.

2014

Хүнсний инженерчлэл, Дизайн, Ой мод технологи, Биотехнологи, шим судлал,  "Текстил судлал"ын салбар гэсэн нэгжтэйгээр Үйлдвэрлэлийн технологийн сургууль шинэчлэн зохион байгуулагдав.

2016

Хүнс судлалын эрдэм шинжилгээний төв  ISO-17025:9001 стандартын шаардлага хангаж, гэрчилгээгээ авав. 

2016

Монгол Японы хөрөнгө оруулалтаар Азид анхдагч сүлжмэлийн дизайн систем бүхий “SHIMA SEIKI TRAINING CENTER” сургалт судалгааны төв байгуулагдав.

2022

“Арьс ширний сургалт, судалгаа инновацийн LEATHUB төв” байгуулагдав.