''ECO WOOL'' клуб
  • Манай клуб нь Экоматериалын гүйцэтгэн боловсруулах технологи хөтөлбөрийн Нэхмэлийн үйлдвэрийн хими технологи болон Нэхмэлийн үйлдвэрлэлийн мэргэжилээр суралцдаг 1-4 дүгээр дамжааны оюутнуудаас бүрдсэн бөгөөд 2016 оноос үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.

Зорилго:

  • Байгалийн гаралтай нөхөн сэргээгддэг хүний биеэнд хор нөлөөгүй ноосон ширхэгтээр төрөл бүрийн бүтээгдэхүүн хийх
  • Бүтээгдэхүүн хийх ноос угаах, самнах, будах, цайруулах, эсгийрүүлж төрөл бүрийн бүтээгдэхүүн хийх

Жишээ нь:

  • -Малгай, бээлий, ороолт, бойтог, улавч
  • -Олбог
  • -Гоёл чимэглэл
  • -Ээмэг зүүлт, цүнх
  • -Аяга тавагны суурь
  • -Ханын чимэглэл зэрэг гарын доорхи бүхий л зүйлийг санаачлан хийж байна.

Үйл ажиллагаа:

  • Багийн гишүүд 7 хоногийн 1-2 өдөрт клубын үйл ажиллагаанд оролцох
  • Төлөвлөгөөний дагуу ажиллах
  • Клубын үйл ажиллагаанд гишүүн бүр хариуцлагатай хандах
  • Гишүүн бүр шинэ шинэлэг санааг санаачлах
  • Цаг баримтлах
  • Багаар ажиллах чадвартай байх
  • Бүтээлч сэтгэлгээтэй байх

Бие даасан, багаар ажиллах чадвартай бүтээлч сэтгэлгээтэй оюутан залуус та бүхнийг урьж байна. Холбогдох утас: 99037112