ХҮНСНИЙ СУДАЛГАА, ИННОВАЦЫН НЭЭЛТТЭЙ ТӨВ

ШУТИС-ийн Хүнс судлалын эрдэм шинжилгээний төв нь үндэсний хэмжээнд ургамал, амьтны гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний химийн найрлага, бүтэц, биологийн төрөл зүйл, удмын санг судлах, шилжмэл гентэй бүтээгдэхүүний судалгаа явуулах, зохицуулах үйлчлэлтэй хүнсний шинэ төрлийн бүтээгдэхүүнийг туршин үйлдвэрлэлд нэвтрүүлэх судалгаа, нийгэмд чиглэсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, мэдээлэлийн сан бий болгох зорилготой эрдэм шинжилгээний бүрэн хүч чадал бүхий судалгааны байгууллага юм. 2014 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн.