ШИМ ТЭЖЭЭЛ СУДЛАЛЫН ТӨВ

Монгол-Солонгосын хамтарсан Шим тэжээл судлалын төв (ШТСТ) нь анх 2000 онд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль болон БНСУ-ын “WITH” ТББ хамтран ажиллах хэлэлцээрийн хүрээнд Монгол хүн амын хоол, шим тэжээл, эрүүл мэндийг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. Төвийн зорилго нь хүн амын эрүүл мэндийг дээшлүүлэхэд чиглэсэн хоол, шим тэжээлийн судалгаа, сургалтыг явуулах, сурах бичиг боловсруулах, мэргэшсэн хоолзүйчийг бэлтгэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх болон төсөл хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх болно.