ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ ИННОВАЦЫН АЛБА

Эрдэм шинжилгээ, инновацын албаны чиг үүрэг

Шинжлэх ухаан технологийн их сургуулийн алсын хараа болох олон улсад нэр хүнд бүхий, судалгаанд сууриласан нээлттэй их сургууль болох чиглэлд

  • Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, биотехнологи, шим судлалын шинжлэх ухааны салбарт судалгааны тэргүүлэх чиглэлийг хөгжүүлэх, судалгааны хамтын ажиллагаа хангах
  • Улсын захиалгат болон олон улсын хамтарсан суурь судалгаа, технологийн, инновацын судалгаа хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах, хэрэгжиж буй төслийн үйл ажиллагааг хянах
  • Сургуулийн Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулах
  • Ном, үндсэн сурах бичгийн бодлогыг тодорхойлох, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх,
  • Ахисан түвшний сургалтын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, мэдээллээр хангах
  • Төрийн болон бизнесийн байгууллагатай хамтын ажиллагаа хөгжүүлэх, эрдэм шинжилгээ судалгаа, гэрээт ажил хөгжүүлэлтийг эрчимжүүлэх, гэрээ байгуулах, гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлт
  • Гадаад хамтын ажиллагааг хариуцан ажиллах
  • Харьяа төвийн үйл ажиллагаа болон ажлын тайлан
  • Холбогдох дүрэм журам, эрхзүйг орчинг сайжруулах, шинэчлэх, боловсронгуй болгох чиглэлд оролцоог сайжруулах
  • Уламжлалт болон цаг үеийн Эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн үйл ажиллагаатай холбогдох арга хэмжээг зохион байгуулах, санаачлах, хамтран ажиллах