ҮТС-ийн Хүнсний инженерчлэлийн салбарын Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи мэргэжлийн оюутнуудын онолын мэдлэгийг ур чадвар болгох, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлэх зорилготой, мэргэжлийн “COOK SHOW” тэмцээнийг 1995 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж байна.
Монголчуудын уламжлалт таван тансаг идээ - хоол үйлдвэрлэлийн технологийг хөгжүүлэх, гадны улс орны хоолны технологид суралцах, хоол хүнсний зохицол, эрүүл аюулгүй үйлдвэрлэлийн дадалтай холбогдуулан хоолны дараахь төрлүүдийг тэмцээнд оруулдаг. Үүнд:
- Монгол хүний бие бялдар, зан төлвийн онцлогт үндэслэн уламжлалт хэв маяг, бүрдэл, эрүүл мэндийг дэмжсэн үндэсний хоолны технологи хөгжүүлэлт бүхий “Монгол хоол”;
- Өдөрт авах илчлэгт тохируулсан өглөө, өдөр, оройн хоолны иж бүрдэл - “Европ хоол” ;
- Хүнд хөдөлмөр, оюуны ажил эрхлэгчдэд, хүүхэд болон ахмад настанд, халдварын бус гаралтай зарим өвчлөлд тохирсон онцлог хоол;
- Өгөгдсөн хүнсний түүхий эдийг ашиглан технологийн дагуу боловсруулж “Үндсэн хоол” –ыг тодорхой хугацаанд хийх “Ур чадвар”;
- Сэдэвчилсэн “Ширээ засалт”зэрэг ангилалд дотооддоо болон улсын хэмжээнд адил мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд маань баг болж мэдлэг, ур чадвараа илэрхийлэн амжилттайгаар энэхүү тэмцээнийг түүчээлж байна.